Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 165 нэр төрлийн нэг сая 200 мянга орчим сурах бичиг хэвлэж нийлүүлэх юм байна. Суурь боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчилж байгаатай холбоотойгоо рVI-IX ангийн 77 нэр төрлийн сурах бичиг, багшийн номыг шинээр, I-XII ангийн 88 нэр төрлийн сурах бичиг, багшийн номыг дахин хэвлэж нийлүүлэх юм байна. МөнI-IV ангийн 25 нэр төрлийн 20 мянга орчим сурах бичгийг казах хэл рүү орчуулан Баян-Өлгий, Ховд аймгуудад хүргэхээр болжээ. Өнгөрсөн сард I-V болонXII ангийн сурах бичгүүдийг хэвлэж дуусчээ. Мөн шинээр зохиогдсонVI-IX ангийн сурах бичгүүдийг ирэх долоо хоногт хэвлэж дуусах төлөвлөгөөтэй байна. Сурах бичгийн дундаж үнэ2600 төгрөг байхаар салбар яамнаас шийдвэр гаргаад байгаа аж.