Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан оюутнуудын цахим картыг олгож эхлэхээр боллоо. Ингэхдээ оюутнууд Улаанбаатар смарт карт болон Төрийн банкны гэсэн хоёр төрлийн картаар автобусанд зорчих юм. Оюутнууд сургуулийнхаа оюутны холбоогоор дамжуулан энэ сарын25-наас захиалгаа өгч эхлэх юм байна. Төрийн банкны картыг8900, нийтийн тээврээр үйлчлүүлэх оюутны картыг3600 төгрөгөөр авах аж.
Б.ЗОЛЖАРГАЛ