08.13

Амаржсан эхийн тоо буурчээ

ҮСХ-ны хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга Д.Оюунчимэг, Нэгдсэн бодлого хамтын ажиллагааны дарга Б.Бадамцэцэг, МЭЗСГ-ын дарга Э.Эрдэнэсан нар өнөөдөр нийгэм эдийн засгийн 2015 оны эхний  долоон сарын байдлын талаарх тоо баримтыг дэлгэлээ.

Улсын хэмжээнд 2015 оны эхний долоон сард 47083 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 47358 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 196 буюу 0.4 хувиар, хүүхдийн тоо 229 буюу 0.5 хувиар буурсан байна.

Нялхсын эндэгдэл 2015 оны эхний долоон сард 727 болж, өмнөх оны мөн үеийнхээс  нэг  хүүхэд буюу 0.1 хувиар тав хүртэлх насандаа 865 хүүхэд эндэж , өмнөх оны мөн үеийнхээс 19 хүүхэд буюу 2.1 хувиар буурчээ. Халдварт өвчнөөр өвчлөгчид энэ оны долдугаар сард 7145 болж, өмнөх сарынхаас 8142 буюу хоёр дахин буурсан ажээ.