08.13

Нислэгүүд хойшилжээ

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж улс хоорондын болоод орон нутгийн хэд хэдэн нислэг хойшлогджээ. Тодруулбал, өнөөдөр өглөө нислэг үйлдэх байсан олон улсын нислэгүүд хойшлогдсон аж. Тухайлбал, Air China компанийн Бээжин-Улаанбаатар чиглэлийн 11.30, 15.30, 18.30 цагийн нислэгүүд цаг агаарын таагүй байдлаас болоод бүгд 19.00 цаг болж хойшилсон байна. 

Мөн орон нутгаас өнөөдөр өглөөний Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн 08.40 цагийн нислэг 13.00 цаг болон хойшилжээ.

Г.Итгэл