Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж улс хоорондын болоод орон нутгийн хэд хэдэн нислэг хойшлогджээ. Тодруулбал, өнөөдөр өглөө нислэг үйлдэх байсан олон улсын нислэгүүд хойшлогдсон аж. Тухайлбал, Air China компанийн Бээжин-Улаанбаатар чиглэлийн 11.30, 15.30, 18.30 цагийн нислэгүүд цаг агаарын таагүй байдлаас болоод бүгд 19.00 цаг болж хойшилсон байна.
Мөн орон нутгаас өнөөдөр өглөөний Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн 08.40 цагийн нислэг 13.00 цаг болон хойшилжээ.
Г.Итгэл