Охидын гурвал "Киви"-гийн “бор шоколад” гэгддэг Ц.Намуун таван настай байхдаа “Бяцхан эстрадын дуучин” тэмцээний хүрэл медаль хүртэж урлагаас анхны шагналаа авсан гэгддэг. Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ухнаагийн ач охин багадаа Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд явдаг авьяаслаг нэгэн гэгддэг. Улмаар “Киви” хамтлагт дуулах болсноор СТА цол тэмдгээр шагнуулаад амжсан байдаг. Хамтлагийн ахлагч нь ээж болсноос хойш “Киви”-гийнхэн уран бүтээлээсээ хэсэгтээ чөлөө авч нам жим байгаа. Тэгвэл саяхан Ц.Намуун өөрийн ганцаарчилсан уран бүтээлээ гаргажээ. Тодруулбал, “Ганц хором” хэмээх дуу дуулж дүрсжүүлсэн байна. Харин шинэ клипээ цацсаныхаа дараа дуучин бүсгүй нэлээд шүүмжлэлд өртөөд авна лээ. Учир нь Намуунаа клипнийхээ үеэр хөхөвч зүүгээгүй байсан нь ийн шүүмжлүүлэхэд хүрчээ.