08.14

Маргаашнаас ”Автобусанд холын зорчигчид” хоёр дахин ихийг төлнө

Нийслэлийн автозамын ачааллыг бууруулахаар нийтийн тээврийн автобусууд маргаашаас богино эргэлтээр иргэдэд үйлчилнэ. Эхний автобусанд тасалбарын мөнгө төлсөн иргэд дараагийн автобусанд үнэгүй зорчих талаар холбогдох албаныхан мэдээлж байсан.

Гэвч энэ нь компаниудад алдагдалтай гэсэн тооцоо гарснаас уг шийдвэрийг цуцалсан билээ. Энэ асуудал хэрхэн шийдэгдэж байгааг Нийслэлийн тээврийн газрын Нийтийн тээврийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Мягмарсүрэнгээс тодруулахад “Дамжин суулт үнэгүй байх нь компаниудад алдагдалтай байгаа. Тиймээс иргэд автобусуудад мөнгөө төлөөд зорчихоор болсон” гэв.
Ийнхүү хотын нэг захаас нөгөө зах хүртэл 500 төгрөгөөр явдаг байсан ЭРИН ҮЕ дуусгавар боллоо.