Хүүтэй болоод бүтэн жилийн нүүр үзсэн дуучин Р.Дэлгэрмаа багагүй жин нэмсэн бөгөөд хэвийн жиндээ орохын тулд байнга дасгал сургуулилт хийж, зөв хооллолтын дэглэм барьж байгаа ажээ.
Тэгвэл эхнэрээ дагаад овоо гүзээтэй нөхөр Хишгээ нь ч мөн сайн турсан гэнэ шүү. Дээгий өдөрт махан хоолоо сайн идэж, оройд хөнгөн шингэн хоолоор мацаг барьдаг болохоор Хишгээ мөн дагаж хоолны дэглэм бариад ийнхүү турж байгаа аж.
Тэд өнгөрсөн жилийн хоёрдугаар сарын 14-нд буюу Хайрын баярын өдөр хүүтэй болсон бөгөөд өдгөө хүү нь том болоод чөлөөтэй явж сурсан, юмыг хийж мэдэж чаддаг мундаг эр болж байгаа талаар хосууд найзууддаа ам уралдан ярьдаг болжээ.