08.15

Тяньжин хотын дэлбэрэлтэнд өртөж нас барагсдын тоо нэмэгдсээр байна

Хятадын боомт хот Тяньжинд болсон дэлбэрэлтийн улмаас хохирогсдын тоо өссөөр байна. Тодруулбал, онц аюултай болон химийн бодис хадгалдаг агуулахад томоохон хэмжээний хоёр дэлбэрэлт болсон юм.

Уг дэлбэрэлтийн улмаас /өнгөрөгч лхагва гаригийн оройн байдлаар/56 хүн нас барж, 720 гаруй хүн шархадсан гэсэн мэдээллийг албаны хүмүүс өгсөн байна. Гэвч нас барсан хүмүүсийн бодит тоог одоо хэлэхэд дэндүү эрт байна.

Шархадсан иргэдээс  58 хүн онц хүнд гэмтсэн байгаа аж.

Нас барсан иргэдийн дунд гал унтраах аврах багийнхан мөн багагүй хувийг эзэлж байна. Аврах багийнхан хамгаалалтын хувцас өмсгөл өмсөн, голомт руу орж байгаа боловч өөрсдөө хохирогч болох магадлал өндөр байгаа аж.

Өнгөрсөн баасан гаригт нурангин доороос нэгэн залууг аварсан тухай Синьхуа мэдээллийн агентлаг мэдээллэсэн байна. Дэлбэрэлт болсноос 32 цагийн турш нурангин дор байсан19 настай Жоу Ти гэгч нь гал сөнөөгч байсан ажээ.

Эх сурвалжийн өгсөн мэдээллээр 21 гал сөнөөгч албан үүргээ биелүүлж яваад амиа алдсан бөгөөд мөн хэд хэдэн гал сөнөөгч сураггүй алга болсон байна.

Баасан гаригт л гэхэд 1000 гал сөнөөгч, 140 гал унтраах машин ажилласан тухай Гал түймэртэй тэмцэх байгууллагын дарга Жоу Тиан сэтгүүлчдэд өгсөн яриандаа хэлсэн байна.

                                                                             И.Мөнхцэнгэл