08.17

Ам.долларын ханш 2000 төгрөгт хүрлээ

Зэсийн үнэ унасантай холбоотойгоор ам.долларын төгрөгтэй харьцах ханш чангарсан. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд ам.долларын ханш өссөөр өчигдрийн байлаар 1995-2000 төгрөгт хүрлээ. Өнгөрсөн долоо хоногт нэг ам.доллар 1996 төгрөгтэй тэнцэж байсан бол өчигдөр зарим арилжааны банк нэг ам.долларыг 2000 төгрөгөөр зарж байна. “Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 1985-1991 төгрөгөөр худалдан авч, 1995-1999 төгрөгөөр арилжиж байгаа бол арилжааны банкууд нэг ам.долларыг 1982-1990 төгрөгөөр худалдан авч, 1995-2000 төгрөгөөр арилжаалж байна. Есдүгээр сар ойртож, хичээлийн шинэ жил дөхөх тусам ам.долларын ханш өснө гэсэн тайлбарыг эдийн засагчид хийж байгаа юм.

М.ЭНХ