08.17

Өнөөдөр оюутнууд жагсана

Улсын болох хувийн их, дээд сургуулиуд жил бүрийн намар ямар нэг шалтаг хэлж төлбөрөө нэмсээр байгаа билээ. Энэ жил ч гэсэн их, дээд сургуулийн төлбөр тодорхой хувиар нэмэгдэхээр байгаа. Тэгвэл оюутнууд өнөөдөр  12:00 цагт төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэж оюутны  талбайд тайван жагсаалд хийхээр болжээ.  

“Сургуулийн сургалтын орчин, хичээлийн хөтөлбөр, багш нарын заах арга барилд ямар ч өөрчлөлт гардаггүй байж жил бүр төлбөр нэмэгдэх нь шударга бус” гэж оюутнууд үзэж, төлбөрөө төлөхөөс татгалзаж байгаа юм байна.  Жагсаал хийснийхээ  дараа сургуулиудад шаардах бичиг явуулах бөгөөд үр дүнд хүртлээ бууж өгөхгүй, тэмцэх болно гэдгээ хэлж байна.

Төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэх оюутнуудын хөдөлгөөнийг Монголын оюутны холбоо дэмжиж байгаа юм байна. МОХ-оос сургуулийн удирдлагуудад сургалтын төлбөр, дотуур байрны төлбөрийн зарцуулалт, оюутан сурагчдад тайлагнасан байдал, төлбөр нэмэгдсэн шалтгаан зэрэг мэдээллийг бичгээр өгөхийг шаардаж, шаардах бичиг явуулсан байна.

Н.Болд