08.17

МУИС-ийн дотуур байрны төлбөр 230 мянгаар нэмэгджээ

Хичээлийн шинэ жил эхлэхэд 10 гаруйхан хоногийн хугацаа үлдээд байгаа билээ. Тэгвэл их, дээд сургуулийн хичээл 20-д гаргаад эхэлнэ. Мөн оюутны дотуур байрны бүртгэл энэ сарын 28-наас эхлэх аж.

Харин энэ жил Ерөнхий боловсролын сургуулийг 20 хүрэхгүй мянган хүүхэд төгсч байгаа. Үүнтэй холбоотойгоор төрийн өмчийн болон хувийн их, дээд сургуулиуд зардлаа нөхөхийн тулд сургалтын болон дотуур байрны төлбөрөө огцом нэмж байгаа аж.

Тухайлбал, МУИС-ийн удирдлагууд дотуур байрны төлбөрөө 203 мянган төгрөгөөр нэмж байгаа аж. Өнгөрсөн жил тус сургуулийн дотуур байрны төлбөр 400 байсан бол ийн 630 мянган төгрөг болж байна. Тэгвэл АШУҮИС 380 мянган төгрөгөөс 430 болгож, 50, ШУТИС, “Улаанбаатар” их сургууль 400-аас 450 болгож 50 мянгаар нэмж байгаа аж.