08.17

Сальма Хайекийг дарамтлав

Сальма Хайекийн гэр бүлд амаргүй цаг үе иржээ. Хараад байхад, өөрийнхөө шүтээнд шүтэн бишрэгчид нь тэр бүр сайн сайхныг хүсдэггүй бололтой. Жүжигчин бүсгүйн хоёр шүтэн бишрэгч түүний охин Валентинаг хулгайлж, мөнгө нэхнэ гэж заналхийлсэн байна. Харин одоо шүүхийн шийдвэрээр тэдний нэрт жүжигчинд ойртох эрхийг нь хаажээ.

Жүжигчин бүсгүйн өгүүлснээр, түүний цахим шууданд “Охин чинь хаана байгааг би мэдэж байна. Түүний амь нас ямар үнэтэй вэ?” гэсэн мэдээ иржээ. Бүсгүйчүүд түүнд энэхүү мэдээллийг бичээд зогсохгүй Сальма болон гэр бүлтэй нь холбооны бусад хэрэгслийн тусламжтайгаар холбогдохыг оролджээ.

Сальма тэр даруй шүүхэд хандаж, өөрийгөө болон долоон настай охиноо хамгаалахаар шийдсэн байна. Саяхан гарсан шүүхийн шийдвэрээр, тэдгээр эмэгтэйчүүд жүжигчин бүсгүй болон түүний гэр бүлд 90 метрээс дотогш ойртохыг хориглосон бөгөөд Сальмагийн нөхөр Франсуа Анри Пинотой ч ярихыг хоригложээ.