08.17

Морган Фримэний ач охиныг хөнөөжээ

Холливудын нэрт жүжигчин Морган Фримэний ач охин руу үл таних эрэгтэй халдаж, амь насанд нь хүрсэн харамсалтаөй хэрэг гарчээ. 65 настай Жорж Хадако гэгч нь энэ хэргийг нүдээрээ харсан бөгөөд The New York Daily News-т болсон явдлын талаар тодруулга өгсөн байна. Түүний өгүүлснээр, үл таних эр гэнэт гарч ирээд Морган Фримэний ач охин, 33 настай Эдена Хайнс руу довиолж, хутгаар хэд, хэд бүлсэн гэнэ. Тэрбээр энэ үедээ “Зайл, чөтгөр минь, би чамд зайл гэж тушааж байна” хэмээн хашгирч байсан аж. Хэрэг энэ сарын 16-нд буюу ням гарагийн шөнө 03.00 цагийн орчимд Нью Йорк хотод гарчээ. Гэмт этгээдийг баривчилж, эмнэлгийн шинжилгээнд оруулж байгаа юм байна.