Өршөөлийн тухай хуулиар хорих ангиуд суларна гэж байгаа. Тухайлбал, уг хуулиар 3000 гаруй ялтан суллагдах тооцоог хорих ангиудаас болон ШШГЕГ-аас гаргаад байгаа ажээ. Уг хуулинд хүн алж, хүчин үйлдсэн этгээдээс бусад нь суллагдана гэсэн буруу ойлголт яваад байгаа. Тэгвэл уг хуулиар авлига, хээл хахуулийн албан тушаалтнууд суллагдана.
Хамгийн гол нь, тэдний улсад учруулсан хохирлыг нь барагдуулсны дараа, мөн өөрсдийнхөө үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсний дараа хуульд хамруулах ёстой гэдгийг хэлж байгаа. Тэгвэл уг хуулийг хэрэгжүүлэх комисст багтсан гишүүдийн хэлж буйгаар 350 гаруй онц хүнд гэмт хэрэгтэн суллагдана гэсэн тооцоо байгаа ажээ.
Эл тоонд хүний амийг санаатайгаар амийг нь хохироосон алуурчид орох юм уу улсад онц их хэмжээний хохирол учруулсан этгээдүүдийг өршөөх юм уу гэдэг нь тодорхойгүй байгаа юм.