08.18

Жишиг автозамтай боллоо

Чингэлтэй дүүргийн төр, захиргааны байгууллагаас 2015 оныг “Гэр хорооллын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд тус дүүргийн XII хороо “Нарантуул-2” худалдааны төвөөс 14 дүгээр гудамж хүртэл нийт 5800 ам.метр автозам тавьжээ. Жишиг автозамын нээлт өчигдөр болов. Тус автозам нь байгалийн чулуу, бетонон, эко хавтан бүхий хучилттай аж. Зам гүйцэтгэлийн ажлыг “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК-ийн хамт олон хийж гүйцэтгэсэн байна.

Б.ЗОЛ