Алтны магнат Мянганбаяр топуудаар гоёдог цаг улиран одсон бололтой. Түүний халааг жүжигчин Хүрэлхүү өвлөн авчээ. Жүжигчний карьераа продюсероор сольж “Хүрэлхүү студи” байгуулан уран бүтээлээ ар араас нь гаргаж байгаа. Түүний шинэ киног загварын тайзнаа мөр зэрэгцэн гунхаж явсан топ модель Э.Одгэрэл, Д.Пүрэвсүрэн нар чимэж байгаа аж. Топ бүсгүйчүүдийн хувьд өмнө нь телевизийн “Гэр” олон ангит кинонд хамтран тоглож байсан туршлагатай учир гар сайн нийлж байгаа гэнэ. Пүүжээгийн хувьд гурван хүүхдийн ээж болсон ч уран бүтээлдээ эргэн орсон. Харин Одгэрэл топын том болсон охин хэдийнэ ээжийнхээ хараа хяналтнаас гарч хааяахан чихийг нь халууцуулах болсон билээ.