08.18

Ерөнхийлөгчөөс үүсэлтэй Барак Ундармаа стайл

Хошин урлагаасаа пауз авч сайн үйлсийн аянд идэвхитэй нэгдэх болсон жүжигчин Г.Ундармаа нэгэн шинэ стиль гаргажээ. За шинэ ч биш юм аа, манай орны ерөнхийлөгчийн гаргасан поз шахуу юм даа. Адтай Г.Ундармаа ийнхүү Барак Ундармаадах болсон нь бас учиртай. Тэрээр ганц бие бүсгүйчүүдийн жинхэнэ төрх, жаргал зовлонг инээдмийн киногоор илтгэн харуулсан Single ladies киноныхоо хоёрдугаар ангийг үзэгчдийн хүртээл болгохоор зэхэж байгаа. Тус кинонд өнгө нэмж, хачир болж байсан авьяаслаг жүжигчн Билгүүн хорвоогийн мөнх бусыг үзүүлсэнээс хойш түүнийг орлон тоглож буй жүжигчинг Ундармаа ихэд нууцалж олонд таавар хэвээр үлдээгээд байсан. Нууц жүжигчнээ далдлахдаа Барак Ундармаадсан бололтой.