Төрөлхийн заяандаа гутарч толгой гудайлган цөхрөөгүй Ганбууш 60 насандаа хагалгаа хийлгэж бүрэн утгаараа эмэгтэй болсон. Ган-Од болж нэрээ өөрчилсөн түүний 61 насны төрсөн өдөр энэ сарын 15-д тохиосон юм. Чикаго шөнийн клубийнхэн түүний төрсөн өдөрт зориулан ширээ засаж, зочдод нь караокегоор үйлчилсэн байна. Мөн Батбайгалийнхан 2005 оноос хойш Ган-Од хатагтайн төрсөн өдрөөр гурван давхар бялуугаар бэлэг барьдаг уламжлалаа хадгалжээ.
Түүний төрсөн өдөрт Монголын нөлөө бүхий олон эрхэм ирсэнээс бүсгүйчүүд зонхилж байж. Түүнд Shangri-La зочид буудлаас аль ч улс оронд vйлчлvvлэх Golden circle member card буюу алтан карт бэлэглэсэн байна. Мөн шижир алтан бугуйвч, Flex gem, Bays Spinning club-үүдэд бүтэн жилийн турш үнэ төлбөргүй хичээллэх эрхийн бичиг, гоо сайхны тансаг бүтээгдэхүүн, брэндийн гутал хувцасаар Ган-Одыг “бөмбөгджээ”. Мөн түүнд онгоцны тийз бэлэглэсэн аж.
Мөн цахим хуудсаар нь дамжуулан олон хүн төрсөн дөрийн халуун баяр хүргэхэд тэрээр “Насан баяр гэчихжээ би чинь онгонштэ кк кк жоохон одоо л амьдрал эхлэх гэж байхад даа кк кк” хэмээн хошигноод амжсан байна.

