08.18

Осгож амиа алджээ

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн Цагаан эрэг гэдэг газраас малчин 52 настай, эрэгтэй Л энэ сарын 15-нд мориндоо яваад сураггүй болжээ.

Энэ мэдээллийг сумын удирдлага хүлээж аваад тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б-ээр ахлуулсан 18 хүн, нэг автомашин, зургаан мотоциклтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 17-ны өдрийн 19:00 цагийн орчим тус багийн “Улаан эрэг” гэдэг газраас /сумаас баруун хойш 30 километр/ осгож нас барсан байдалтай олжээ.