08.19

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Аргын тооллын: 2015 оны 8-р сарын 19 , Лхагва гараг
    Билгийн тооллын: Шинийн 5. 7 улаан мэнгэтэй улаагчин туулай өдөр
    Наран ургах/шингэх: 06:01 / 19:59
    Үс засуулбал: Эд мал арвижна
    Малын үс ноос хяргахад: Малын үр төл арвижна
    Суудал: Хий
    Барилдлага: Үл зохилдох
    Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн.

Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.