Автомашины өн гийг то дор хойл дог авто са- лоны үзэс гэлэн Же нев хотноо болж байна. Энэ жил 85 удаа гаа зо хион байгуулж буй нэр хүндтэй “Авто салон Женев 2015” үзэсгэлэнд 130 га руй бүтээлийг танил цууллаа. Тухайн оны хоо хамгийн шил дэг авто машиныг тод руул даг уг үзэсгэлэнг 11 мянга гаруй сэтгүүлч сурвалжилж, сана- лаа өгчээ. Шил дэг авто- машиныг тод руул ахдаа сэтгүүлч дийн саналаас гадна Европын 22 улсын төлөөлөгчийн дүг нэлтийг харгалзан үздэг ажээ. Энэ жил “Volkswagen Passat” загвар хамгийн их буюу 340 оноо авч 2015 оны шилдэг автомашинаар тодорсон байна. Тус загварын талаар шүүгчдийн бүрэлдэхүүний дарга Х.Матсон ““Volkswagen Passat” загвар гадаад дизайн, салоны шийдлийн тал дээр бусад автомашинаас ялгарч чадлаа. Мөн автомашины чанар ба зорчигчийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангажээ. Автомашины хөдөлгөөнийг хянах “Trailer Assist” системтэй олон давуу байдлыг харгалзан үзэж, тус загварыг “2015 оны шилдэг автомашин”-аар зарлаж байна” гэжээ. Женевийн үзэсгэлэнд оролцож буй автомашинаас “Volkswagen Pas- sat” бартаат замыг туулах чадвараараа ялгарах аж. Энэ оны шилдэг автомашиныг Европын зах зээлд ирэх есдүгээр сард худалдаанд гаргахаар төлөвлөжээ
2015 оны Европын “А” зэрэглэлийн автомашинууд:
1.“Volkswagen Passat” загвар 340 оноо
2.“Citroen C4 Cactus” загвар 248 оноо
3.“Mercedes-Benz C-Class” загвар 221 оноо
4.“Ford Mondeo” загвар 203 оноо
5.“Nissan Qashqai” загвар 160 оноо