08.19

Хятадаас тагнуулчдаа татахыг шаардав

Вашингтон АНУ-д тагнуулын үйл ажиллагаа явуулж байгаа нууц ажилтнуудаа татахыг Бээжингээс шаарджээ. Америкийн тусгай албадын мэдээлснээр, хятадууд АНУ-д ирж суурьшсан авлигын хэрэгт сэжиглэгдэж буй иргэдээ албадан гаргахын тулд мөрдөх ажиллагаа явуулсаар ирсэн байна.

Хятадын эрх баригчид “Үнэг агнах ажиллагаа” явуулж байгаа нь өв хөрөнгөө авч хилийн чанад руу зугтсан албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг хариуцлагад татах хөтөлбөрийн нууц нэр нь аж. “Бидний үйлдэл хууль ёсных бөгөөд энэ онд манай хоёр улс гэрээ хэлэлцээр байгуулсан” гэж Хятадын нэрээ хэлэхийг хүсээгй эх сурвалж мэдээлэв.

Харин Бээжинд АНУ-ын Дотоод аюулгүй байдлын сайд Жек Жонсон авлигын хэрэгт холбогдсон тус улсын иргэдийг албадан гаргах ажиллагаа явуулахад нь идэвхийлэн тусална гэж амласныг онцлон тэмдэглэсэн байна. Өнгөрсөн жилээс хойш Хятадын авлигын хэрэгт буруутгагдсан 930 гаруй иргэнийг гадны улс, орнуудаас эх оронд нь авчирчээ. - See more at: http://www.wikimon.mn/content/63281.shtml#sthash.t40muiSu.dpuf