Америкийн реалити шоунаас төрөн гарсан, өдгөө дэлхийн хамгийн их анхаарлын төвд байдаг хүн бол Ким Кардашиан билээ. Өөрийнхөө нэрийг брэнд болгон хөдлөх тутамдаа мөнгө олж байдаг түүнтэй холбоотой янз бүрийн зүйл сэдэж, сэдэгдэж байдаг. Тэгвэл түүний хувибарыг Өмнөд Солонгосоос оллоо хэмээн тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж, Ази Ким Кардашиан хэмээж байв. Харин түүнээс ч илүү Ким Кардашиантай адилхан бүсгүй Монголд байна. Маралаа хэмээх загвар өмсөгч энэ бүсгүйг адтай нэг нь аль хэдийнэ “Монгол Ким Кардашиан” хэмээн нэрийдэх болжээ. Өдгөө Америкийн цахим сүлжээнд Монгол, Солонгос Кардашиануудын аль нь илүү ориг хувилбартайгаа төстэй болохыг хэлэлцэж, маргаж байна. Юутай ч, Ким Кардашиантай нэрээрээ хүртэл адил Өмнөд Солонгосын загвар өмсөгч Ким Ли Монгол Кардашианаас бага саналтай явна. Гэхдээ “Аsian Centerfolds”-оос “Ази Ким Кардашиан” хэмээх цолоор шагнуулсан Өмнөд Солонгосын Ким Ли, Маралаа бодвол цэвэр Ази биш, Ази төрх давамгайлаагүй гэх зэргээр шүүмжлүүлэх болж. Эцгийн талаасаа Франц, Вьетнам гаралтай Ким Ли 1988 онд АНУ-д төрсөн бөгөөд өдгөө Австрали, Нью-Йорк, Лос-Анжелес, Парист амьдардаг байна. Хэдийгээр Солонгосын Кардашиан жинхэнэ эзнээсээ бие хаагаараа хамаагүй илүү ч түүн шиг ялдам царайтай биш гэгддэг байна. Харин Монгол Кардашиан юу гэгдэх бол.
Ким Кардашиан

Маралаа

Ким Ли
