08.19

Ялтнуудыг төсвийн зардлаар гэрт нь хүргэнэ

Өршөөлийн хууль батлагдсанаар 3000 гаруй ялтан наранд гарах тооцоо судалгаа бий. Харин энэ хуульд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавих болсноо мэдэгдсэн. Ерөнхийлөгчийн хэлснээр баячуудад үйлчлэхгүй, борчуудын хүүхдүүдэд зориулагдсан хууль байх ёстой гэсэн юм. Харин энэ хуулийн төслийг хэрэгжүүлэх комисс байгуулагдаж, нэг удаа хуралджээ.

Уг хуралдаанаараа ямар нэгэн шийдвэр гаргаагүй бөгөөд эх сурвалжийн хэлж буйгаар “Ерөнхийлөгчийн хоригийг харж байна. Тэгээд дахин хуралдана” гэв. Харин шоронгоос суллагдсан хүмүүжигчдийг орон нутагт, гэрт нь хүргэх, өршөөл үзүүлэхтэй холбоотой бүх зардлыг төсвөөс гаргахыг дээрх тогтоолын төсөлд тусгасан байгаа. Өршөөл үзүүлэх ажлыг зохион байгуулах комисс ажлаа хийж дууссаныхаа дараа тайлангаа УИХ-д хүргэх ажээ.