ОБЕГ-аас мэдээлснээр одоогийн байдлаар долоон аймгийн нутагт мал, амьтны гоц халдварт янз бүрийн өвчин гарсан талаар онцлон мэдээлж байна.
Тодруулбал, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд багийн “Хавирга” гэдэг газар малчин Д-ийн суурьт “Хонины цэцэг” өвчин, Сүхбаатар аймгийн Онгон сумын Ихбулаг багийн “Сүж” гэдэг газар малчин Х, Х нарын 14 хонинд “Хониний цэцэг” өвчин тус тус илэрсэн байна.
Мөн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн “Алагийн тохой” гэдэг газар малчин Б-ийн гурван үхэр, мөн аймгийн Тосонцэнгэл сумын Сүүл-Улаан багийн “Хүрдэтийн толгой” гэдэг газар малчин М-н нэг тугал, Цагаан-Үүр сумын Бургалтай багийн “Бургалтай” гэдэг газар малчин О-н нэг тугал, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Жаргалант багийн “Тахир нуур” гэдэг газар малчин Г-ийн хоёр үхэр, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Хөндлөн булаг” гэдэг газар малчин Ш-н гурван адуу гээд дээрх мал сүрэг халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь тогтоогдсон байна.
Үүнээс гадна Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн нутаг малчин Ш-н нэг үхэр долдугаар сарын 22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хорт салст халуурал” өвчин болох нь тогтоогджээ. Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн нутагт малчин Н-н дөрвөн хонь энэ сарын 03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд хонь, ямааны “Маэди-Весна” өвчин болох нь тогтоогдсон байна.
Түүнчлэн галзуу өвчний шинж тэмдэгтэй мал, амьтныг устгасан байна. Тодруулбал, Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн “Цагаан дов” гэдэг газар малчин Б-н нэг нохой,
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн “Цагаан-Индэрт” гэдэг газар малчин С-н хотонд орсон нэг үнэг, мөн аймгийн Тайшир сумын Хуримт багийн Номгон хорооллын 6 дугаар гудамжийн 4 тоотод иргэн М-н нэг үхэр гээд дээрх амьтад “Галзуу” өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон тул устгасан байна.