08.19

Энэтхэгт ял эдэлж байгаа монгол иргэн байхгүй

Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн билээ. Өнөөдрийн байдлаар манай улс Орос, Хятад, Солонгос, Турк, Казахстан, Польш, Канад, Куба зэрэг улстай ялтан солилцох гэрээтэй юм. Тэгвэл Энэтхэг улстай ийнхүү Ялтан солилцох гэрээ байгуулахаар болов.

Тус улсад манай улсын таван иргэн гэмт хэрэгт холбогдож, нэг нь ялаар шийтгүүлж байсан бол одоогоор ял эдэлж байгаа иргэн байхгүй гэнэ. Мөн тус улсаас манайд ял эдэлж байгаа иргэн байхгүй байгаа аж. Ийнхүү эрхзүйн орчинг бүрдүүлэхээр Монголын тал гэрээ байгуулах саналаа хүргэж, Энэтхэгийн тал саналыг дэмжихээр болсноо мэдэгджээ.