08.19

Цахим хэлбэрээр газар өмчлүүлэх IV ээлжийн бүртгэл 25-нд эхэлнэ

Нийслэлийн иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл ажил бэлэн болсон байна.

Дөрөвдүгээр ээлжинд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 34857 иргэнд газар өмчлүүлэх бөгөөд бүртгэл 08 дугаар сарын 25-ны өдөр 12:00 цагаас эхлэх юм байна.

Бүртгэл эхэлснээс хойш 14 хоногийн хугацаанд WWW.UMCH.UB.GOV.MN, WWW.ULAANBAATAR.MN сайтуудаар хүсэлт хүлээн авах аж.

Цахим газар өмчлөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1285 тусгай дугаар болон 11 319215, 11 315334 дугааруудаас лавлах боломжтой хэмээн Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.