08.19

А.Шоовдор нарыг цагаатгажээ

Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн гүйцэтгэх захирал А.Шоовдор эхнэрийн хамт, нийт долоон хүнийг АТГ-аас өнгөрсөн оны наймдугаар сард баривчилсан. Тэднийг тендер сонгон шалгаруулалт, авлига, хувьдаа мөнгө завшсан гэх үндэслэлээр шалгасан бөгөөд АТГ-аас “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн гүйцэтгэх захирал А.Шоовдор нарын хүмүүст холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн байдаг.

Улмаар харьяаллын дагуу Сэлэнгэ аймгийн прокурор хянаж яллах дүгнэлт үйлдсэнээр шүүх хурал нь болжээ. Тодруулбал, тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шийдвэрээ гаргасан аж. Тийнхүү шүүхээс А.Шоовдор нарын долоон хүний хэргийг цагаатгасан тогтоол гарчээ. Гэхдээ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байгаа юм байна.