Замын хөдөлгөөний аюулгүй байдлын шинэчилсэн хууль ирэх сарын 1нээс хэрэгжиж эхэлнэ. Уг хуульд замын хөдөлгөөнд оролцож байхдаа огцом тоормозлосон тохиолдолд жолоочийг торгох зохицуулалтыг тусгажээ. Одоо хэрэгжиж байгаа хуулиар урд явсан машин огцом тормоз гишгэснээс болж осол гарахад арын машины жолооч зай бариагүй гэж хариуцлага хүлээдэг. Тэгвэл шинээр мөрдөгдөх хуулийн 41.3т “Жолооч шаардлагагүй үед огцом тоормозлох, аюултай нөхцөл үүсгэх, эсвэл хүндэтгэх шалтгаангүйгээр хэт удаан явж бусдын хөдөлгөөнийг саатуулсан бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр /19200 төгрөг/ торгох шийтгэл ногдуулна” хэмээн заажээ.
Б.БАТ