08.19

Арми болон хоригдлуудыг гал унтраахад дайчилжээ

АНУ-ын Зэвсэгт хүчний албан хаагчдыг даваа гаригаас эхлэн баруун мужуудад гарсан түймрийг унтраахад дайчилжээ. Энэ нь 2006 оноос хойш цэргийн албан хаагчдыг түймэр унтраахад дайчилж буй анхны тохиолдол юм. Түймэр нийт 400 мянга орчим га талбайг хамарч олон зуун байшин үнс нурам болсон байна. Гамшигтай тэмцэх ажилд нийт 29000 орчим хүн ажиллаж буйн 4000 орчим нь хөнгөн ялтай хоригдол ба тэднийг өмнө нь бага хэмжээний хөлсөөр энэ ажилд дайчилж ажиллуулж эхэлсэн аж. Гэсэн хэдий ч хүн хүч хүрэлцэхгүй байгаагаас армиас тусламж хүсчээ.