08.20

Зорчигчдын 85 хувь нь карт авбал хөнгөлөлт үзүүлнэ

Нийтийн тээврийнхэн ухаалаг цахим картыг нэвтрүүлээд удаагүй байна. Ингэснээр зорчигчид бэлэн мөнгө төлөх биш “Улаанбаатар смарт” ухаалаг картыг автобусаар зорчихдоо төлбөрөө хийж хэрэглэх юм.

Өнөөдрийн байдлаар нийт зорчигчдын 15 хувь нь цахим картаа авсан бол 85 хувь нь бэлэн мөнгөөр үйлчлүүлээд байгаа юм. Тиймээс ирэх сарын 1-нээс эхлэн бэлэн 500 төгрөгийг 1000 болгох саналыг Нийтийн тээврийхэн ярьж судалж байгаа юм.
 
Түүнээс гадна цахим карттай зорчигч 30 минутын дотор автобус сэлгэн суувал үнэгүй гэсэн ч энэ нь хэрэгжээгүй байгаа бөгөөд хэрвээ зорчигчдын 85 хувь нь цахим картаа авсан тохиолдолд хөнгөлөлт үзүүлнэ гэдгийг албаныхан хэлж байна.