Монгол Улсаас дэлхийд нэрээ дуурсган, жим мөрийг нь зурайлгасан жүжигчин Б.Амарсайхан Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Тамирчдын комиссын дарга, Дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт, туялзуур сэлэмчин Клаудия Бокельтой тулалдлаа.
Энэ нь ирэх есдүгээр сарын 7-12 ны хооронд Монгол Улсад ани удаа зохиогдох Туялзуур сэлэмний залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрээнд зохион багуулагдсан үзүүлэн танилцуулах арга хэмжээ аж.
Жүжигчин Б.Амарсайхан "Марко Поло" кинонд тоглохдоо сэлэмний дасгал сургуулилт олон хийсэн нь энэхүү арга хэмжээнд маш их тус дэм болсон гэнэ. Олимпийн аварга К.Бокель манай улсад ирсэн зорилго нь ОУОХ-ноос илгээсэн “РИО-2016” олимпийн наадмын урилгыг гардуулж, ОУОХ-ны Тамирчны хөтөлбөр (Athlete Career Program)-ийг удирдах болсноо мэдэгджээ.