08.20

Сандра Баллок гэрэл зурагчныг дэгээджээ

Холливудын цуутай ганц бие бүсгүй Сандра Баллок гоонь амьдралаасаа залхсан бололтой. Барууны хэвлэлүүдэд нийтлэснээс үзвэл, тэрбээр царайлаг нэгнийг уургалж дөнгөсөн гэнэ.

Сайн найзууд болох Женнифер Энистон, Жастин Тэру нарын хуриманд хөөрхөн "хархүү"-гээ дагуулан очжээ.

“Тэр үнэхээр царайлаг гэрэл зурагчин. Мөн туйлын энгийн даруу нэгэн. Сандра түүнтэй хамт байхдаа жаргалтай байдаг” хэмээн жүжигчинтэй ойрын эх сурвалж өгүүлсэн байна.