Хотын дарга Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай хоёр компани болоод иргэдийг хохироосон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Монгол Улсын нэр бүхий компаниудад хөрөнгө оруулалт хийсний төлөө нэр хүндээ алдаж, хохирсон талаар Турк улсын “216 Яапи Үрэти худалдаа” компани, “Сарэм Макина” компанийн хүсэлтээр уг хурал болов.
Хурлын гол зорилго нь төр засгийн байгууллагууд олон нийтэд зөв мэдээлэл хүргэх, оруулсан хөрөнгөө тухайн компаниудаас буцаан гаргуулах асуудалд манай улсын хууль, хяналтын байгууллага хойрго хайнга хандан шударга бус ажиллаж байна. Монголд хуулийн хэрэгжилт сул байгаад гомдолтой байгаагаа хэлэв. Монголд хувь нэмрээ оруулах чин хүслээр ажиллахаар ирсэн ажил зарим нэг компанийн удирдлагаас шалтгаалж зогссон байна.
Тодруулбал, дээрх компанийн тэргүүн Д.Билент нь “Грандлайн” компанийн гүйцэтгэх захирал Б.Чулуудай нар нь 2013 онд хамтран ажиллах гэрээ байгуулсаны дагуу 2014 онд “Хувьцаа худалдах худалдан авах” гэрээгээр Турк Улсын дээрх компани нь “Грандлайн” компанийн хувьцааны 50 хувийг худалдан авчээ.
Ийнхүү хувьцаагаа 50, 50 хувиар хуваан авсан ч удалгүй Б.Чулуудай хууль зөрчиж гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Түмэн амгалан” төслийг хэрэгжүүлэгч Монгол Туркийн хамтарсан “Грандлайн” компани буруутай үйлдлээс болж компаниудын удирлагуудын хооронд үл ойлголцол бий болж, дээрх төслийн ажил зогсонги байдалд орж, улмаар шүүхийн хаалга татахад хүрч, цаашид хэрэгжих боломжгүйд хүрч маргааныг Арбитрийн шүүхийн шийдвэрээр шийдвэрлэж, хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээг цуцалжээ.
Тэгвэл Б.Чулуудай Туркийн компанид төлөх ёстой 792,114 ам доллар, 31956166 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн ч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Нэг ч ам. доллар өгөхгүй хохироосоор байгаа тул цагдаагийн байгууллагад хандахаар болжээ. Ийнхүү Монголд халуун сэтгэлээр ажиллахаар ирсэн компанийн хамтрагч нь хууль зөрчсөн үйлдэл, хувиа хичээсэн зан нь, шаардлагаас эхэлсэн ажлаа дуусгаж чадаагүйдээ харамсч байгаагаа илэрхийлэв.