08.20

Өндөр настай хөгшнийг хэрцгийгээр хөнөөжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суудаг өндөр настай эмэгтэйг онц хэрцийгээр хөнөөсөн хэрэг гарчээ. Одоогоор цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж байгаа бөгөөд гэмт этгээдийг эрэн сурвалжилж, хайж байна.

Албаны эх сурвалжийн мэдээллээр “Гэртээ ганцаараа амьдардаг 70 настай эмэгтэй ор сураггүй алга болчихлоо. Хашаанд нохой нь хуцаад байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Үүний дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн дуудлага өгсөн газар очиход 70 настай эмэгтэйг онц хэрцгийгээр буюу хоолойг нь хэрчиж хөнөөгөөд, гэрээс нь эд зүйлсийг нь аваад явсан байжээ.

Цагдаа нарын үзэж байгаагаар гэмт этгээд шунахайн сэдэлтэйгээр онц ноцтой тус хэргийг үйлдсэн гэдэг нь тодорхой байгаа ажээ. Хэргийн газар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нар ажиллаж, хэд хэдэн хүний гарын хээг олоод байгаа юм байна. Хэргийг илрүүлэхээр УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна.