08.20

Таны хүү, охин тань 16 нас хүрсэн үү

Таны хүү эсвэл охин тань өнөөдөр Монгол Улсын иргэний бүртгэлд албан ёсоор бүртгүүлж иргэний үнэмлэх авах гэж байна уу. Тэгвэл та ямар материал бүрдүүлж, хаана хандах тухай мэдээллийг хүргэж байна.

Бүрдүүлэх бичиг баримт
-Төрсний гэрчилгээ
-Эцэг /эх/-ийн иргэний үнэмлэх
-Монгол Улсын харъяат болсон сэргээсэн тохиолдолд тус улсын харьяат болсон тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг
-Үйлчилгээний хураамж төлсөн баримт
-Голомт банкны 1165004534 дансанд 15000 төгрөг тушаах,
-3300 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг Баянгол дүүргийн татварын 2602035640 тоот  дансанд тушаасан байх,
Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлэхдээ эзэн заавал өөрийн биеэр оршин суугаа газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандана.
Монгол Улсын иргэний үнэмлэхийг 16 нас хүрсэн иргэнд шинээр, 25,45 нас хүрсэн иргэнд хугацааг шинээр сольж олгоно.
Иргэний үнэмлэхийг ямар нэг хэлбэрээр гэмтээх, бусдад барьцаалж өгөх, бусдын үнэмлэхийг барьцаалж авах болон ашиглахыг хуулиар хориглоно.