08.20

Хэт даврагчид Каир хотод бөмбөг дэлбэллээ

Египетийн Каир хотын Шубра дүүрэгт өнөөдөр дэлбэрэлт болж зургаан цагдаа шархдсан байна. Одоогоор хүний амь эрсэдсэн эсэх нь тодорхойгүй байна. Бөмбөг дэлбэрснээс болж ойролцоох байшингийн цонхнууд хагарч, гадаа байсан автомашинууд эвдэрч сүйджээ. Осол болохын өмнөхөн Каир хотын Аюулгүй байдлыг хангах газрын урд нэгэн хар автомашин зогсоод баг зүүсэн хэдэн хүн гарч ирэн бөмбөг шидээд зугтаасан хэмээн гэрчүүд мэдээлжээ.

Энэ онд Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид Каир хотноо хэд хэдэн удаа халдлага үйлдээд байгаа юм. Египетийн цагдаа нар Синайн хойд зүгийг хэт даврагчдаас чөлөөлөхөөр тэмцэж байгаа бөгөөд тэднийг эрэн сурвалжилж байгаа талаар тус хотын дарга мэдээлжээ.