08.26

152 хорооны 40 нь цэцэрлэггүй

Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног дутуу байна. Энэ цаг үед эцэг, эхчүүд хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь бүртгүүлэхээр амьсгаа дээр, адгаж тэвдсэн байдалтай явна. 

Жилийн жилд цэцэрлэгийн асуудал хурцдаж, хүүхдүүдээ цэцэрлэгт оруулах гэсэн эцэг, эхчүүд хэдэн өдөр хонон өнжин байж явсан ч хоосон хоцордог нь үнэн. 

Тэгвэл өнөөдөр эцэг, эхийн төлөөлөл болсон хүмүүс мэдээлэл хийхээр болжээ. Тэд энэ хичээлийн жилд Улаанбаатарт хотын 152 хорооны 40 гаруй нь огт цэцэрлэггүй, нийт 27 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй болоод байгаа талаар мэдээлэл хийх ажээ.