Төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлдэг “Эрдэнэт” үйлдвэрийн байдал хүндэрч, 200 орчим тэрбум төгрөгийн алдагдалд оржээ. Уг нь энэ оны эхний хагас жилийн төлөвлөгөөт бүх зорилтуудаа давуулан биелүүлж байсан юм.
Харин одоо үйлдвэрийн зарим цех сул зогсолтод шилжиж буй аж. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор “Эрдэнэт” үйлдвэр шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулах, мөн хөлсөөр болон гэрээгээр ажиллах иргэдийг авахаа түр зогсоожээ.