03.12

Ц.Оюундарь халз мэтгэлцээн болохгүй гэдгийг урьдчилан мэдээд өөр нэвтрүүлэг төлөвлөсөн байсан уу

МУГЖ, дуучин С.Жавхлан төрийн гурван өндөрлөг болон УИХ-ын гишүүдийг халз мэтгэлцээнд дуудсан. Тэрбээр МҮОНТ-ээр олон нийтийн өмнө тэдэнтэй нээлттэй ярилцахаар цаг хүссэнийг тус телевизийн удирдлага хүлээн авч өнөөдөр 21:00 цагт  эфирийн  цаг гаргаж өгөх болсон тухай урьд өмнө  мэдээлсэн. Гэсэн хэдий ч өчигдөр 21:00 цагт нэвтрүүлэг товлосон цагтаа эхэлсэнгүй. Түүгээр ч барахгүй  МҮОНТ-ийнхэн  С.Жавхлантай мэтгэлцэх зочид болох төрийн  гурван өндөрлөг, УИХ-ын гишүүд ирээгүй гэдэг шалтгаанаар шалтаглаж  тухайн нэвтрүүлгийн цагт өөр  нэвтрүүлэг цацсанд  МУГЖ, дуучин С.Жавхлан болон нэвтрүүлэгт  оролцохоор ирсэн зочид ихээхэн дургүйцлээ илэрхийлэн үүнд ямар нэгэн улс төрийн нөлөө орлоо гэж тэд хардацгааж байв.

Нэвтрүүлэгт оролцохоор очсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ энэхүү үйл явцын бичлэгийг хувийн цахим хуудаснаа байрлуулж “МҮОНТ улс төрийн захиалгаар нэвтрүүлгийн цагаа цуцаллаа” гэсэн юм. Тэгвэл МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарь нэвтрүүлгийн цаг цуцалсан шалтгаанаа МҮОНРТ-ийн хууль хэмээн тайлбарлаж цахим ертөнцөд нэвтрүүлгийн цаг цуцалсан шалтгаанаа тайлбарлаж  байна. Түүний нэвтрүүлгийн цаг цуцалсан шалтгааныг зөвтгөх хэсэг байхад буруутгах нэг хэсэг ч байгаа юм. Түүнчлэн телевизийн албан бичгээ гол болгосон гэж байв.
Учир нь Ц.Оюундарь УИХ-ын гишүүдийг ирэхгүй гэдгийг мэдэж байсан гэж учраас албан  бичгийн хариундаа  С.Жавхлан нарт хандан: ” … Та бүхэн мэтгэлцээний санаачлагчийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон УИХ-ын бүх гишүүдийг зарлагдсан цагт бүрэн авч ирж оролцуулах ёстой бөгөөд оролцогч талууд ирэхгүй тохиолдолд  бид нэг талыг баримталсан нэвтрүүлэг гаргах боломжгүй учир олгосон цагаа цуцлах болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна” хэмээн асуудлыг аль эртнээс тооцоолон “уснаас хуурай гарах арга”-аа урьдчилан бэлтгэсэн  байсан хэмээн хардаж байгаа аж. УИХ-ын чуулгандаа ч бүрэн ирцээр ирдэггүй 76 гишүүн С.Жавхлангийн мэтгэлцээнд бүгдээрээ ирнэ гэж үү? Эндээс харахад  МҮОНТ-ийн захирал  Ц.Оюундарь   мэтгэлцээн болохгүй гэдгийг   урьдчилан  мэдэж  бэлтгэсэн нь хэн бүхэнд ойлгомжтой байгаа юм.

Энэ нь мэтгэлцээний оролцогчдыг студид ороход хүмүүсийг нь оруулаагүй бөгөөд тайзан дээр өөр хүмүүс нэвтрүүлэгт орохоор байраа эзлэн зогссон байсан гэдэг нь хувийн бичлэгээс харагдаж байгаа юм.  Ямартай ч олон нийтийн гэх тодотголтой телевиз нь ийнхүү хүмүүст олгосон цагаа цуцалсан байна. Тус мэтгэлцээнд оролцохоор МҮОНРТ-ийн студид УИХ-ын гишүүн Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ, З.Баянсэлэнгэ, БНН-ын дарга Б.Жаргалсайхан,  МАХН-ын гишүүн Ц.Шинэбаяр болон О.Магнай  нар ард иргэдийн төлөөлөлтэй оролцохоор очсон байна. Эндээс харахад тус халз мэтгэлцээнд оролцохоор нам намын төлөөлөл очсон байна. Харин Ц.Оюундарь захирал хэнийг ирээгүй гэх шалтгаанаар нэвтрүүлгийн цагаа цуцлав гэх асуулт үүсч байна.