08.26

Кармэн Электра сэрэл хөдөлгөгч үйлдвэрлэнэ

Дэлхийн шоу бизнесийн төлөөлөгчид давхар орлого олохыг хүсдэг болсон. Жишээ нь, Жессика Альба өөрийн нэрээр экологийн цэвэр бүтээгдэхүүнүүдийг худалдаалдаг. Харин Женнифер Лопес, Кристина Агилера, Бритни Спирс нар өөрийн нэрээр нэрлэгдсэн сүрчгийг гаргадаг билээ. Риз Уизерспун гэр ахуйн бараа, бүтээгдэхүүн худалдаалдаг сүлжээ дэлгүүртэй, продюссерийн төвтэй, зочид буудалтай юм. 
Тэгвэл одоо тэдэн дээр “Малибугийн аврагчид” киноны од 43 настай жүжигчин, загвар өмсөгч Кармэн Электра нэмэгджээ. Энэ бүсгүй дур булаам харагддагийнхаа ачаар амжилттай яваа нэгэн юм.
Тэрбээр яг энэ чиглэлд бизнесээ эхлүүлэхээр шийдсэн байна. Кармэн бүсгүй хүмүүсийн бэлгийн амьдралыг идэвхтэй болгож, нэг хэвийн байлгахаа болиулах тийм бүтээгдэхүүнийг худалдаалах гэнэ. Электра өөрийн нэрээр нэрлэгдсэн сэрэл өдөөгч тосон түрхлэгүүдийг худалдаалах аж. Мэдээж, тэрбээр энэ бүтээгдэхүүнээ өөрөө сурталчилах болно.