Reddit порталын хэрэглэгчид хэт ягаан туяаны тусламжтайгаар авагдсан нэгэн ургийн гэрэл зургийг идэвхтэй хэлэлцэж байгаа аж. Гэрэл зургийг авсан хүн эхнэрээ дагуулаад нэгэн эрүүл мэндийн төвд очтол ханан дээр нь өлгөөтэй байсан гэнэ.
“Эхнэр бид хоёр гэдсэнд байгаа хүүхдийнхээ 4D шинжилгээг хийлгэхээр тэнд очсон. Ханан дээр өлгөөтэй байсан зургийг хараад энэ бодлоо өөрчилсөн шүү” хэмээн уг эрэгтэй ярьжээ.
Ханан дээр олон тооны зураг өлгөөтэй байсан ч яг тэр зураг бусдаас илүү онцгойрч, айдас төрүүлсэн аж.
“Уг зургийг хараад тэр хүүхдийн эцэг, эх ямар их айдсыг мэдэрсэн бол доо гэж би бодсон шүү” хэмээн зургийг байршуулсан хүн ярьжээ