08.28

Дэррик Рөүз хэрэгт холбогдов

Сагсан бөмбөгийн “Чикаго Буллс” багийн холбон тоглогч Дэррик Рөүзийн өмгөөлөгч Лиза Коэн өөрийн үйлчлүүлэгчийг нь хүчингийн хэрэг үйлдсэнд буруутгасан явдал хэн нэгний мөнгө олох гэсэн ядмаг оролдлого байна гэж мэдэгджээ. 

Түүний экс найз бүсгүй нь Рөүзийг согтууруулах ундаанд нь мансууруулах бодис хийж өгөөд өөрийг нь бүлэглэн хүчиндсэнд буруутгаж байгаа юм. 

“Нэхэмжлэл гаргагч худал зүйл бичжээ. Тэр бүсгүй амжилттай, нэр хүндтэй яваа тамирчин хүнээс мөнгө салгаж авахыг л хүссэн байна. Нэхэмжлэгч бүсгүй Рөүзтэй хоёр жилийн туршид дотно харилцаатай байсан. Энэ хэрэг хаагдаж, Рөүз цагаадна гэдэгт би бүрэн итгэлтэй байгаа” хэмээн өмгөөлөгч Коэн мэдэгджээ.