08.29

Өнөөдөр Н.Түвшинбаяр, О.Жавзмаа нар барилдана

Казахстаны нийслэл Астана хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байгаа билээ.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн -100, +100, эмэгтэйчүүдийн +78 кг-ын барилдаан болох учиртай. Тэгвэл манайхаас -100 кг-д Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр барилдах учиртай. Манай бөх эхний тойрогтоо  Кубын бөх Жозе Арментеростай барилдана.

Мөн өнөөдөр +78 кг-д О.Жавзмаа барилдах учиртай. Манай бөх эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Кубын Идалус Ортиктай барилдахаар оноолт таараад байна.