Казахстаны нийслэл Астана хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байгаа билээ.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн -100, +100, эмэгтэйчүүдийн +78 кг-ын барилдаан болох учиртай. Тэгвэл манайхаас -100 кг-д Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр барилдах учиртай. Манай бөх эхний тойрогтоо Кубын бөх Жозе Арментеростай барилдана.
Мөн өнөөдөр +78 кг-д О.Жавзмаа барилдах учиртай. Манай бөх эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Кубын Идалус Ортиктай барилдахаар оноолт таараад байна.