08.29

Гадаадаас нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг боллоо

Монголчууд олноор ажиллаж амьдардаг улсуудтай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээр хийсэн байдаг. Харин ийм хэлэлцээр хийгээгүй орнуудад оршин суугаа монгол иргэдийг нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамруулах, нийгмийн даатгалын шимтгэлийг шилжүүлэх, хүлээн авах үйлчилгээг цахимаар хийхээр болжээ. Энэхүү төслийг Төрийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд хэрэгжүүлж эхлэхэд бэлэн болжээ. Ингэснээр гадаадад ажиллаж, амьдардаг Монголчуудыг эх орондоо эргэн ирэх үед нийгмийн баталгаагаар хангах боломжтой болж байна. Гадаадад амьдарч байгаа иргэд сайн дурын даатгалд хамрагдах сонирхолтой байдаг ч шимтгэлээ төлөх боломжгүй байсан. Үүнийг халж сайн дурын даатгалын гэрээг цахимаар хийж, шимтгэлээ цахимаар төлөх боломжийг бий болгожээ. Мөн шимтгэл төлөх хугацаа, нөхцөлийг уян хатан байхаар зохицуулсан байна. Төсөл хэрэгжиж эхэлснээр сайн дураар даатгуулагчдын тоо нэмэгдэхээс гадна тэдний амьдралын баталгаа найдвартай болно. - See more at: http://www.unen.mn/content/53469.shtml?alias=society#sthash.BNg5WTW7.dpuf