08.29

Жозе Моуриньо: 100 дахь тоглолтдоо хожигдвол би гадагш гарч оройн хоол иднэ

Английн “Челси” клубын дасгалжуулагч Жозе Моуриньо өнөөдөр премьер лигийн 100 дахь тоглолтоо хийх учиртай. Бүр тодруулбал, “Челси” дөрөвдүгээр тойргийн хүрээнд талбай дээрээ “Кристал Палас”-ыг хүлээж авах юм. Энэ нь Моуриньогийн лигийн 100 дахь тоглолт гэдэг утгаараа онцлог болж байна.

Тэгвэл энэхүү тоглолтын өмнө “Челси” клубын дасгалжуулагч өөрийн байр сууриа хуваалцжээ. Тэрбээр “Хэрэв би хожигдвол гадагш гарч оройн хоол иднэ. Харин би хожвол гадагшаа гарахгүй. Надад очдог 4-5 ресторан байгаа. 

Энэ бол манай гэр бүлийн хийх дуртай зүйл. Хэрэв би тоглолтонд хожигдвол өөрийгөө нуугаад байхыг хүсдэггүй, яагаад гэвэл энэ нь манай гэр бүлийг илүү гунигтай болгодог. Хэрэв би Кристал Паласын эсрэг хожил авч чадвал гайхалтай байх болно” хэмээн ярьжээ. 

“Челси” эхний гурван тойргийн дараах байдлаар нэг хожил, нэг тэнцээтэй 4 оноотой 10 дугаар байрт бичигдэж байгаа юм.