Дуучин K.Номинжин урлагийн карьераас илүү эрдэм мэдлэг, сэтгэлийн амар амгаланг эрхэмлэдэг нэгэн. Тиймдээ ч Дээрхийн гэгээнтэн Далай ламаас адис хүртэж, өдөр бүрийн 30 минутыг йог хийж өнгөрүүлдэг нэгэн билээ.
Йогийн ач тусын тухай дуучин бүсгүй сургалт зохион байгуулж, лекц уншихаар болжээ.
Тэрбээр зөвхөн хотынхонд гэлтгүй ирэх есдүгээр сараас зүүн аймгуудаар явж, орон нутгийн иргэдэд сургалт зохион байгуулах гэнэ. Түүнээс гадна цагаан хоолтон бүсгүй цагаан хоолны газар нээж, ээжийн хамтаар ажиллуулдаг ажээ.