08.31

Энэ жил 218 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдана

2015-2016 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 799 сургуульд 539818 сурагч хамрагдаж, нэгдүгээр ангид 64364 хүүхэд элсэн суралцах ажээ.  БСШУЯ-ны энэ жилийн мэдээгээр энэ цэцэрлэгийн насны 257 мянган хүүхэд байгаагаас 218 мянгыг нь л хүлээн авах хүчин чадал байгаа аж. Тодруулбал, 1225 цэцэрлэгт 218100 хүүхэд хамрагдаж байгаа нь өнгөрсөн оныхтой харьцуулахадхүүхдийн тоо 11400-аар нэмэгдэж байна.  Улсын хэмжээнд цэцэрлэгт 6900 багш, ерөнхий боловсролын сургуульд 28 800 багш ажиллах ажээ. 

Улсын төсвийн хөрөнгөөр боловсролын салбарт 153, орон нутгийн хөрөнгөөр 26  барилгын ажил явагдаж байгаа бол концессын гэрээгээр 40 цэцэрлэг сургууль, БНХАУ-ын тусламжаар 1 цэцэрлэг 21 сургууль, Японы тусламжаар 10 цэцэрлэгийн барилга баригдах ажээ.